ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ

ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорын 100 хувь эзэмшдэг “Хос-Эрхэс” компани ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авсан нь олон нийтэд ил болсон билээ. Энэ хүрээнд албан ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө гаргасан байна.


Энэ талаар ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осороос тодруулахад“Манай компани 2014 оноос хойш дөрвөн удаа хөнгөлөлттэй зээл хүсч, холбогдох газруудад хүсэлт гаргаж байсан. Төмөр торон хашаа үйлдвэрлэх чиглэлд Монголд анхны импорт орлох бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн. Нийт 30 ажилтантай, балансын орлого нь 2017 оны байдлаар 549 сая төгрөгт хүрсэн жижиг үйлдвэр.


Манай үйлдвэр зургаан нэр төрлийн 15 загварын тор үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг. Монгол Улс жилдээ 10-12 тэрбум төгрөгийн торон хашаа гаднаас импортоор авдаг. Бид зээлийг яг зориулалтаар нь зарцуулж, ЖДҮХС-д өнгөрсөн есдүгээр сард тайлан мэдээллээ хүргүүлээд байсан. ЖДҮХС-тай холбоотой асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байгаатай холбогдуулан, өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө албан ёсоор гаргасан байгаа” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин