МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн : Бүлэг эв нэгдэлтэй байж, засгийг тогтвортой ажиллуулаад явсан нь дээр

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Үндсэндээ 64-ын бүлгийн далд байсан зөрчил ийн илрээд буй. Бүлгийн даргыг огцруулсан, одоо хотын даргыг солих цаашлаад Засгийн газрын “хувь заяа” яригдаж байна.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн шинээр томилогдсон дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийнхээ эв нэгдлийг хангахын төлөө ажиллана. Үүсээд байгаа асуудалтай холбогдуулан бид өнөөдөр нэлээд ярилцсан. Цаашид ч бас ярилцана. Харин Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа эсэх асуудлыг талаар бүлгийн хурлаар яриагүй. Бүлэг эв нэгдэлтэй байж, засгийг тогтвортой ажиллуулаад явсан нь дээр” хэмээн байр сууриа илэрхийллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ