Г.Занданшатар: ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий ААН-ээрээ дамжуулан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан Засгийн газрын харьяаны агентлагуудын нэр бүхий дөрвөн албан тушаалтанг ажлаа хүлээлгэн өгөх чиглэл өгсөн байна. Үүнд,
1. Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн
2. ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор
3. Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа
4. “УБЦТС” ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан нар багтаж байгаа юм.
Энэ талаар ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “Ерөнхий сайдтай өнгөрсөн баасан гаригт уулзаж, албан ажлаа өгөх хүсэлтээ илэрхийлж, өнөөдөр өглөө өргөдлөө өгсөн” гэж мэдээлэв. Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Эхнээсээ өргөдлүүд нь ирж байна. Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанаар эдгээр дөрвөн албан тушаалтанг албан ёсоор чөлөөлнө” гэсэн мэдээлэл өглөө.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ