ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас зээл авсан холбогдох хүмүүст хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, "Улаанбаатар цахилгаан түгээс станц" ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаар нар өчигдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн.
Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Б.Бат-Эрдэнийн хувьд ЖДҮХ сангаас зээл авсан асуудалд эхнэр нь холбогдож байгаа аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ