Чингэлтэйн АН бодлогын салбар зөвлөл байгуулжээ

Ардчилсан намын “Хөгжил шинэчлэл” үндсэний II аян Чингэлтэй дүүрэгт нээлтээ хийжээ. Нээлтийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Г.Баярсайхан, Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн, ҮБХ-ны гишүүн Б.Батбилэг, дэд дарга П.Мэндсайхан, Б.Батхуяг, ХЭГ-ын дарга Ц.Энхжаргал, ҮБХ-ны гишүүн, хуульч Н.Ариунболд, Ардчилсан намын Хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга Д.Оросоо, НИТХ-ын бүлгийн ажилтан Ж.Энхбат нар болон 3, 4, 5, 14 дүгээр үүрийн дарга нар, хоёрдугаар үүрийн гишүүд, дэмжигчид оролцжээ.
Энэ үеэр анхан, дунд шатны гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулсан байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Хуулийн бодлогын зөвлөх Д.Оросоо “Үндсэн хуулийн өөрчлөлт” сэдвээр, нийслэлийн Ардчилсан намын ажлын албаны ахлах Ж.Энхбат “Нийслэлийн өнөөгийн тулгамдсан асуудал” сэдвээр, ННХ-ы гишүүн О.Батгэрэл “Хөгжил шинэчлэлийн аян, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр, ҮБХ-ны гишүүн, 63 дугаар тойргийн менежер Н.Санжаа “Хөгжил шинэчлэлийн аяны зорилго, төлөвлөгөө” сэдвээр тус тус илтгэл, сургалт зохион байгуулжээ. Мөн өдөрлөгийн үеэр үүрийн хурлыг зохион байгуулж, бодлогын салбар зөвлөл байгуулж, хоёрдугаар үүрт шинэ гишүүд элссэн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ