Нэхүүл хөдөлгөөнийхөн мөнгөний төлөө тэмцээгүй гэдгээ илэрхийллээ

Өнөөдөр “Нэхүүл" нам бус залуусын хөдөлгөөнөөс сэтнүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд ямар нэг нам, албан тушаалтны даалгавар, санхүүжилтээр ажилладаггүй гэдгээ хэлж, зорилгодоо хүртлээ зогсолтгүй явахаа мэдэгдсэн юм.
Мөн тэд залуусыг сэрэх цаг болсныг хэлж байна. “Өнөөдөр хийхгүй бол оройтлоо. Эх орыхоо төлөө дуугарч, залуус нэгдэхгүй бол болохгүй. Бид ирээдүйн төлөө санаа нэгдсэн. Хэн нь ч мөнгөний төлөө энд зогсоогүй. Биднийг мохоох гэж энэ хөдөлгөөний тэрнийх, энэ улс төрчийнх гэж буруу ташаа ойлголт трөүүлх маягаар гүтгэж байгаа” гэдгийг тэдний төлөөлөл ярьж байлаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ