АН-ын Улс төрийн зөвлөл У.Хүрэлсүхийн Засгийг огцруулахыг дэмжинэ

АН-ын Улстөрийн зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрээ УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд танилцуулж, бүлгийн гишүүдийг нэгдмэл байр суурьтай байх чиглэлийг АН-ын Улстөрийн зөвлөлийн дарга Ц.Туваан өгчээ. 

Ингэснээр Засгийн газрыг огцруулах 27 гишүүн дээр АН-ын бүлгийн 9 гишүүн нэмэгдэж магадгүй байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 27 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад байгаа билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин