Төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар 2019 оны Монгол Улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Дараагаар нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах санал хураалт явуулав.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй.
Энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад ЕТГ-ын дарга З.Энхболд:
-Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарийн ярьж байгаа зүйл бүгд худлаа. Тэд ажлаа мэдэхгүй байна.
Төсөв зузаан ном байгаа. Төсөвт туссан хэдэн зуун обьектуудыг нааш цааш нь хөдөлгөж болдоггүй. Хаанаас нь хасаад, хаана нь нэмэхийг Ерөнхийлөгч хэлж болдоггүй, УИХ, Засгийн газрын ажил. Тиймээс Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, дараа нь өөрчлөлтийг чөлөөтэй хийх суурийг тавьж өгсөн.
Эдийн засаг уул уурхайгаас хараат болсон. Тиймээс жил бүр гардаг 15 сая малынхаа түүхийг эдийг боловсруулдаг болохгүй бол хямрал үргэлжилнэ. Хятад улс дэлхий даяар хоёр сар нүүрс авахаа больчихлоо. Ирэх жил нүүрс авахыг бүү мэд. Гэтэл ирэх оны төсөвт тусгагдсан шиг нүүрснээс энэ жилийнхээсээ илүү орлого олно, илүү үнээр зарна гэдэг бүтэхгүй гэсэн юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ