Б.Энхбат: Эвээ олоод ажиллаж чадахгүй бол хоёулаа татан буугд


Даяар монгол” бүлгэмээс УИХ, Засгийн газрын гишүүд өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрөөс хөрөнгөжиж төрсөн тэрбумтнуудыг олсон эд хөрөнгийнхөө тал хувийг Монгол Улсын өрийг дарахад хандивлахыг уриалж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийв.

Хонхэрээдийн Б.Энхбат “Манай бүлгэм ард түмнийхээ төлөө явж байгаа. Цаашид ч явсаар байх болно.
Бид өнгөрсөн хугацаанд төрөөс төрсөн тэрбумтнууд болох нэр бүхий этгээдүүдийг шалгуулахаар ТЕГ, АТГ-т хандсан.

Тухайлбал, Сангийн сайд Д.Хүрэлбаатар, АМГТГ-ын ерөнхий дарга ерөнхий газрын дарга Х.Хэрлэн нарын  олон хүмүүсийг шалгуулах хүсэлт гаргасан. Шалгаагүй, заримыг нь шалгаж байгаа гэх ч хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байна.

Харин өнөөдөр УИХ, Засгийн газарт ажилладаг нэр бүхий найман гишүүнийг дахиад Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгуулах хэлтэст өгч, шалгуулахаар болсноо мэдэгдэж байна. Зөрчлийн хуулиар хэн нэгний нэрийг дурдвал асуудалд холбогдох учир, ард түмэнд нэрийг нь дурдалгүйгээр шалгуулах гэж байгаагаа мэдэгдэж байна. Хэрвээ эдгээр хүмүүсийг шалгаж гэм бурууг нь тогтоож, хариуцлага тооцохгүй бол нэрсийг олон нийтэд дэлгэх болно.

Эрх барьж олгирах болсон эрх дархтнууд Эрүүгийн хуулиас Гүтгэх гэсэн зүйл заалтыг авч хаясан. Хэрэв энэ зүйл заалт байсан бол шүүхээр хэрэг нь шийдэгдэх ёстой. Одоо бол Зөрчлийн тухай хуулиар торгуулаад өнгөрч байгаа. Хуулиар өөрсдийгөө өмгөөлөх аргаа олчихсон хулгайчид байна.

Дээр нь манай бүлгэмийн гишүүдийг цагдаа тагнуулаас байнга дуудаж байцаадаг болсон. Тиймээс бид өнөөдөр хар даавуугаар маск хийж залуучууддаа өмсгөлөө. Тэгэхгүй бол энэ хурал тараад л тагнуулаас дуудаж магадгүй.

Засгийн газрыг унагаахыг бид дэмжихгүй байна. Эсвэл Засгийн газар, УИХ хоёулаа тарахыг шаардаж байна. Ардын намыг У.Хүрэлсүх гэж ганцхан толгойтой нам гэж ойлгодог. Гэтэл нөгөө олон толгойнууд нь арзалзаж эсэргүүцэж байна. Хэрвээ Засгийн газар тарах юм бол УИХ тарах ёстой шүү.  Эвээ олоод ажиллаж чадахгүй бол хоёулаа татан буугд.

Манай хөдөлгөөн УИХ-ыг тараах нь зөвүү гэсэн иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байгаа. Өөр зам байхгүй. Ингээд явахаар миний найз болон бүлгэмийн залуусыг цагдаа нар байцааж, бүлгэмээс гарахыг шаардаж байна.  Гэхдээ манай бүлгэм дотоод дүрэм журамтай. Хөрөнгөжсөн хүмүүс хөрөнгийн эх үүсвэрээ шалгуул. Яаж хөрөнгөжснөө нотол. Хууль шүүхийн байгууллагад шударгаар шалгуул” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин