Н.Номтойбаяр : “50-хан тэрбум төгрөг. Намайг авъя гээгүй байхад шахсаар байгаад авахуулсан гэж хэлж байгаа гишүүн байна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Түүнтэй хамт түр хороонд УИХ-ын гишүүн
Ж.Бат-Эрдэнэ
Д.Ганболд
О.Содбилэг
А.Ундраа
Д.Оюунхорол
Н.Амарзаяа
Б.Пүрэвдорж нар нэгджээ.
Түр хороо байгуулах болсон шалтгаанаа тэрбээр тайлбарлахдаа “Хэд хэдэн шалтгаан бий. УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын сайд нар нь албан тушаал болон эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас зээл авсан. Гэвч энэ асуудалд хариуцлага тооцохгүй байна. Гэтэл уг асуудлыг Сангийн яам шалгах нь ашиг сонирхлын зөрчилтэй. Хулгайч хулгайчаа шалгадаггүй. Тиймээс энэ хулгайчдыг шалгах зорилгоор Түр хороо байгуулж байна” гэв.
Тэрбээр Ерөнхий сайдыг жижиг нөхдүүдтэй хариуцлага ярьж байгаа ч Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарт яагаад хариуцлага тооцохгүй байгааг лавлаж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө хариуцлага тооцож чадахгүй байгаа тул тэд хариуцлагын асуудлыг хөндөнө гэдгээ ч илэрхийлсэн юм.
Тэрбээр мэдээллийнхээ үеэр “Бүлгийн хуралдаан дээр хачирхалтай зүйл яриад байгаа ЖДҮ-чин гишүүд бий. “50-хан тэрбум төгрөг. Намайг авъя гээгүй байхад шахсаар байгаад авахуулсан. Ийм асуудал болох байсан юм бол хэрэггүй авдаг байж” гэх ч юм уу. Ийм хачирхалтай үгийг УИХ-ын гишүүд хаалттай бүлгийн хуралдаан дээр гаргаж байна. Маш олон зүйл бий” гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ