ЧУУЛГАН: Бүлэг хуралдаж дуустал чуулган түр завсарлалаа

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны . эхэнд УИХ-ын дарга М.Энхболд "Өчигдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 32 гишүүний гарын үсэгтэй бичиг ирсэн. Тэр бичигт УИХ-ын дарга Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан учраас ашиг сонирхлын зөрчил үүсч байна. Тиймээс энэ зөрчлийг шийдтэл эдгээр 32 гишүүн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд оролцохгүй гэсэн байсан.
УИХ-ын даргад УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэвээр байгаа. Тэгэхээр хууль, тогтоол санаачлах эрх надад бий. Тиймээс чуулган маргаашаас хэвийн журмаараа үргэлжилнэ. Би энэ талаарх албан бичгээ нэр бүхий гишүүдэд хүргүүлсэн" гэж мэдэгдлээ.
Ингээд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ерөнхийлөгчөөс хоригтоо тодотгол оруулсантай холбогдуулан манай намын бүлэг уг асуудлыг дотооддоо ярилцаж шийдвэрлэх шаардлагатай байна. Тиймээс бүлгийг хуралдуулахын тулд чуулганы хуралдаанаас түр завсарлага авахыг хүсч байна" гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын бүлгийн даргын горимын саналыг хүлээн авч бүлгийн хурлыг дуустал чуулганы хуралдааныг түр хойшлуулахаар шийдвэрлэлээ. Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдрийн дотор хэлэлцэж шийдвэрлэх хуулийн хугацаатай тул бүлгийн хурлыг түргэн шуурхай зохион байгуулах чиглэл өглөө.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ