МАН-ын бүлэг хориг хэлэлцэхээр Ерөнхий сайд, Сангийн сайдыг хүлээж байна

УИХ-ын өнөөдрийн чуулган 38 гишүүний ирцтэйгээр эхлэв. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдрийн чуулганы хуралдааны үеэр нэг өдрийн завсарлага авсан бөгөөд МАН-ын бүлэг хуралдах юм. 

2019 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавьснаар үүссэн нөхцөл байдлыг МАН-ын бүлэг хэлэлцэх юм. Хуралд оролцох гишүүдийн 32 нь иржээ.  Бүлгийн ирц хүрсэн, хоригтой холбоотой асуудал хэлэлцэх тул Ерөнхий сайд, Сангийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг хүлээж байна гэж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин