НИТХ: Хотын даргыг ОГЦРУУЛАХ асуудлыг цагийн дараа хэлэлцэнэ

MАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүэх Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргад хариуцлага тооцох саналыг НИТХ-д хүргүүлсэн. Уг асуудлыг хэлэлцэж буй НИТХ-ын үдээс өмнөх хуралдаан түр завсарлаад, дахин хуралдаж эхэлсэн. Дэгийн дагуу хэлэлцэх асуудлаа батлаж, намын бүлгүүдийн байр суурийг сонссон юм. НИТХ дахь Ардчилсан намын зүгээс Нийслэлийн Засаг даргад хариуцлага тооцох санал гаргасан Монгол Улсын Ерөнхий сайдыг хуралдаанд оролцуулах санал гаргасан. Тиймээс Ерөнхий сайдыг НИТХ-ын хуралдаанд ирж оролцох хүртэл завсарлага хүссэн юм. Харин МАН-ын бүлгийн зүгээс Нийслэлийн төсвийг өргөн барих хугацаа тулсан учраас хотын даргыг огцруулах асуудлыг 14 хоногоор хойшлуулах санал гаргасан. НИТХ 14 хоногийн дараа энэ асуудлаар хуралдах ёстой гэж санал гаргалаа. Дэгийн хуулийн дагуу эхлэж санал гаргасан Ардчилсан намын завсарлагыг НИТХ-ын дарга С.Амарсайхан хүлээн авсан юм. НИТХ 17 цаг 30 минут хүртэл дахин хуралдахаар болж завсарлалаа.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин