НИТХ: АН-ын бүлэг Ерөнхий сайдыг хуралд оролцохыг шаардаж, завсарлага авав

Хотын даргыг С.Батболдыг огцруулах эсэхийг шийдвэрлэх НИТХ-ын тэргүүлэгчдийн V ээлжит бус хуралдаан дөнгөж сая эхэллээ.

Хуралдааны эхэнд НИХТ дахь АН-ын бүлгээс "Хотын даргыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд оруулж ирсэн тулд хэн энэ асуудлыг танилцуулах вэ" гэсэн асуулга тавьсан юм. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор АН-ын бүлгийн горимын саналыг Э.Бат-Үүл танилцуулсан юм. Тэрбээр, өмнө нь ийм улс төрийн нөхцөл байдал үүсч байсангүй. Энэ жишиг хуулийн дагуу зөв явахгүй бол ноцтой үйл явдал болно. Ерөнхий сайд өөрөө ийм санал гаргаж НИТХ-д оруулж ирчихээд асуудлыг хэлэлцэх болохоор ЗГХЭГ-ын дэд даргыг ирүүлдэг юм нь ямар учиртай юм бэ. Нийслэл гэдэг бол хүн амын чинь тавин хувь, эдийн засгийн чинь бараг 60 хувь нь биз дээ. Ерөнхий сайд хэвлэлийн бага хурал хийж байгаа хэрнээ Нийслэлийн иргэдийн хуралд ирээд асуудлаа танилцуулж яагаад болдоггүй юм бэ. Бидэнд асуух асуултууд ч байна. Тиймээс Ерөнхий сайдыг ирүүлэх хүртэл АН-ын бүлэг хурлаас завсарлага авах саналтай байна" гэлээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Бид дэгийн тухай хуулийн дагуу эхлээд хэлэлцэх асуудлаа баталж байгаад завсарлага авах эсэхийг шийднэ" гэсэн юм.

Ингээд хэлэлцэх асуудлаа батлъя гэдэг саналын томъёлолоор санал хураахад хуралд оролцсон гишүүдийн олон саналаар хэлэлцэх асуудал батлагдлаа.

Үүний дараагаар нийслэлийн МАН-ын бүлгийн зүгээс "Хоёрхон хоногийн дотор нийслэлийн төсвийг өргөн барих хугацаа тулчихсан энэ үед уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж чадахгүй байгаа нь хүндрэлтэй байна. Тиймээс 14 хоногийн хугацаатай завсарлага авах хүсэлтэй байна" гэлээ.

Ингээд НИТХ-ын дарга С.Амарсайхан "Хурлын дэгийн дагуу анх горимын санал гаргасан АН-ын хүсэлтийн дагуу 17.40 минут хүртэл завсарлага өгье" гэснээр удтал хүлээгдээд буй НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан дахин нэг цагаар завсарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин