Д.Цогтбаатар: Шведэд суугаа Элчин сайд өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн

Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг томилогдон ажиллаж буй. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард тус улсад Элчин сайдаар томилогдон ажиллах итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгчөөс авсан. Гэвч түүнийг эгүүлэн татах гэж байгаа тухай мэдээлэл цацагдлаа. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа. 

-Шведийн Элчин сайдаар ажиллаж буй О.Энхцэцэгийг эгүүлэн татах гэж байгаа тухай мэдээлэл цацагджээ. Ямар үндэслэлээр эгүүлэн татах болсон юм бол? 

-Өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ингэхдээ ар гэрийн шалтгаан байгаа тул Монгол руу буцаж ирье гэсэн өргөдөл өгсөн. 

-Хүсэлтээ хэзээ гаргасан бэ? 

-Нэлээн эрт гаргасан. Энэ сарын 9 байхаа. Эргэж нэг харъя. 

-Гадуур хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ үнэний ортой юу? 

-Одоо энэ мэдээллүүдийг сайтар судлая. Би дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар гарч ирлээ. Мэдээлэлгүй байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин