У.Хүрэлсүх: Та бүхний яриад байдаг 30 гэр бүл чинь байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх парламентад суудалгүй нам, эвслийн дарга нарыг хүлээн авч уулзаж байна. Уулзалтын эхэнд тэрбээр "Би МАН-ын дарга, бас Ерөнхий сайд. Бид ард түмний язгуур эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй. Одоо өөрчлөх, шинэчлэх цаг нь болсон. Засгийн газрын хувь заяа шийдэгдээгүй байна. Ард түмэн минь эхлүүлсэн ажлаа гүйцээгээсэй л гэж хүсч байгаа болохоос Засгийн газраа унагах бодолтой хүн цөөхөн байгаа байх гэж бодож байна. Тэрний минь илрэл бол та бүхэн сэтгэл нийлж надтай уулзаж байга байх гэж бодож байна. Бид түүхэн цаг үед уулзаж байна.

Би намын дарга, Ерөнхий сайдын хувьд хоёр зүйлийг дэвшүүлсэн. Шударга ёсыг тогтоож, унаж байгаа эдийн засгийг сэргээх гэсэн хоёр зүйлийг чухалчилж ажиллаж байна. Иргэд шударга нийгэмд амьдрахыг хүсч байна.  Би өчигдөр Төрийн ордонд хулгайч нар сууж байна гэж хэлсэн. Та бүхний яриад байдаг 30 гэр бүл чинь байна. Хуулийн байгууллага нь улс төрийн нам шиг ажилладаг болсон байна. Энэ ч утгаараа цөөн хэдэн улстөрчийн гар хөл болж ажилладаг. Үүнээс болж ард иргэд бухимдаж, уурлаж байна" гэв. 

Ийнхүү нээлттэй уулзалт хаалттай горимд шилжиж, сэтгүүлчдийг танхимаас гаргалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин