АТГ-аас Байнгын хорооны хуралдаанд ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийн талаар мэдээлэл өгч байна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжлүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан хэрэгт гишүүд, сайд нар нэр холбогдоод байгаа билээ. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас тэдгээр гишүүд, сайдуудад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Тэгвэл яг одоо Төрийн ордонд хуралдаж байгаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд АТГ-ын дарга Х.Энхжаргал оролцож байна.
Тэрбээр байнгын хорооны гишүүдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатандаа яваа талаарх мэдээллийг өгч байгаа аж. Байнгын хорооны гишүүд АТГ-ын дарга Х.Энхжаргалын мэдээллийг хаалттай сонсож байгаа юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ