УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөх бололтой

УИХ дахь олонх буюу МАН-ын бүлгийн 64 гишүүн хоёр хуваагдан тэмцэлдээд багагүй хугацааг үдээд байна.
Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын дарга У.Хүрэлсүх гурван хүнийг өөрийн хүсэлтээр огцрох шаардлага тавьсан нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын дарга М.Энхболд нар байсан билээ.
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн шаардлагын дагуу МАН-ын бүлэг Д.Хаянхярвааг бүлгийн даргын ажлаас нь огцруулсан бол хотын дарга С.Батболд харин өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө Ерөнхий сайдад гаргаад байна.
Харин үүний хариуд Д.Хаянхярваа тэргүүтэй УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан. Засгийн газрыг огцруулах асуудлыг эхний ээлжинд бүлэг нь дэмжээгүй ч Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжээд буй. Асуудлыг өнөөдөр эсвэл маргаашийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцэслэн шийдэх юм.
Тэгвэл Засгийн газрыг огцруулах эсэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэхээс өмнө УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх тухай ярих болсон талаар түүний ойрын эх сурвалжууд мэдээллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ