МАН хэн нэгэн гишүүнийг намаас хөөгөөгүй гэв

МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболд, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Ж.Мөнхбат нарын нийт таван гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргажээ гэсэн мэдээллүүд хэвлэл мэдээлэл,олон нийтийн сүлжээгээр явсан.
Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатараас тодруулахад:
-Өнөөдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ээлжит хурал болсон. Энэ удаагийн хурлаар намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн гэдгийг хэлсэн юм.
Уг хурлаар Хяналтын Ерөнхий хорооны гишүүд цаг үеийн асуудлаар хоорондоо харилцан мэдээллээ солилцсоны зэрэгцээ, өмнөх хурлын тогтоол болох 13 болон 16 тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаарх шаардлагыг намын удирдлагуудад өгсөн байна. Харин хэн нэгэн гишүүнийг намаас хөөсөн зүйл болоогүй тийм тогтоол шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор хэллээ.
Энэ талаар сэтгүүлчид МАН-ын Хяналтын хороо энэ шийдвэрээ өөрчилсөн байх.Яах аргагүй албаны эх сурвалж ингэж мэдээлсэн шүү дээ хэмээн гайхсан сэтгэгдлээ олон нийтийн сүлжээгээр илдэрхийлж байгаа юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ