Ж.Батзандан: Манан бүлэглэлийн эсрэг тууштай тэмцэнэ
Засгийн газрыг огцруулах эсэх талаар УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо хэлэлцэж байна. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн засгийн газар хариуцлага хүлээж огцрох ёстой гэсэн байр суурь дээр нэгдсэн гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан шууд эсрэг байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ асуудлыг би нам хоорондын асуудал гэж харахгүй байна.Намуудыг бүлэглэл удирддаг болсон. Монголын төрийг бүлэглэл удирддаг болсон. Би бол бүлэглэлийн гишүүн биш, бүлгийн гишүүн. Би намын тушаалаар бол Засгийн газрын эсрэг зогсох ёстой. Гэхдээ би Засгийн газрыг огцруулахын эсрэг байгаа. Манан бүлэглэлийн эсрэг тууштай тэмцэнэ гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ