Ерөнхий сайд У.Хүрэлсүх : Н.Номтойбаяр та бол 30 гэр бүлийн нэг мөн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Яг одоо гишүүд Ерөнхий сайдаас асуулт авч, хариулт авч байна.

Тухайлбал,  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр  "ЖДҮ-гээс зээл авах нь байдаг л бизнесийн зарчим. Энэ асуудал нь 2018 оны төсөв батлагдсны дараа танай Засгийн газрын хэд, хэдэн сайд нар зохион байгуулалттай зээл авсан асуудал байна. Та Ерөний сайд болохдоо нэг зүйлийг хэлж байсан. Хууль бус зүйл битгий шаардаарай гэж. Би танаас хууль биелүүлэхийг л шаардаж байна. Энэ бол ашиг сонирхлын зөрчил үүссэн. Адаглаад л зээлээ эргэн төлж байгаа энэхүү үйлдлээ нотолж байгаа хэрэг шүү дээ. Хуулийн хэрэгжилтийг яагаад хангахгүй байна вэ. Санал хураах болоогүй байна. Оройхон хураах биз. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараа чуулганы танхимаас гар гээд хэлчих зориг алга уу.  30 гэр бүл гэж хэн бэ? Нэрсийг нь сонсмоор байна. Энд би хамрагддаг уу, тийм бол яагаад тэр вэ" гэв.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ 30 гэр бүлийн нэг нь та бол мөн. Цааш нь ярьвал их юм бий. Зөвхөн МАК ХХК гэхэд л 36 лиценз эзэмшдэг юм билээ. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй. Үүгээрээ та бол буруутай. “Цагаан суварга”-ын ордыг ард түмэндээ өг. Тиймээс 30 гэр бүлийн нэг та. Цаашдаа байнга бодож яваарай.  Би та нар шиг хүмүүстэй тэмцэж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин