МАНАН бүлэглэлийн өвөрт шургалсан С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ц.Туваан нар огцор

60 тэрбумын гэгдэх М.Энхболын бүлэглэл ялагдах болсонд хамгийн ихээр гашуудаж байгаа улс төрийн хүчин Ардчилсан нам болжээ. Төрийн албыг зарж наймаалах гэсэн 60 тэрбумын хэргийн эсрэг явж , Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан хэмээн шүүмжилж, МАНАН бүлэглэлийн эсрэг зогсож, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг, МАНАН бүлэглэлийн Засгийн газраар солихгүй хэмээн үзэж, АН-ын 60 тэрбумын өвөрт шургалсан дарга нарынхаа улс төрийн шийдвэрийг сөрж, улс орны язгуур эрх ашигийг дээдэлж, УИХ-ынхаа гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлсэнийх нь төлөө УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэр гаргаж, Засгийн газрыг огцруулахын эсрэг кнопдсон УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвших эрхийг нь тус тус хаслаа. Эрх баригчид өвөр хоорондоо хэмлэлдэж, улс орны эрх ашгийг умартан, орондоо хууль засах ч завгүй олзлолдон тэмцэлдэж байхад Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Д.Эрдэнбат нар УИХ-ын дарга М.Энхболдын хөх нүүртэй, улаан хамгаалагч болж хөгөө чирэх шиг л болж байна. Бүлгийнхээ зарим гишүүдийг бүлэглэлүүдтэй тэмцсэнийх нь төлөө АН-аасаа хөөж байгаа эдгээр нөхдийг МАНАН бүлэглэл, 60 тэрбумын өвөрт орсон гэхээс өөр юу ч гэхэв? МАН-ын рейтинг шалаар унаж байхад, АН-ын рейтинг ядаж шал арчдаг мод шиг нь түр гозоогоод ч унасангүй. Төрөө цэвэрлэх ажилд оролцох бус, цэвэрлэх хүсэлтэй цэвэрлэгчийг нь яаж ийж байгаад ажилгүй болгочих гээд л үзээд байсныг нь иргэд, сонгогчид харж байгаа гэдгийг мэддэггүй л малууд юм байхдаа хэмээн гайхаж суутал одоо бүр улаан цагаандаа гарч улс төрийн бүхэл бүтэн сөрөг хүчинг МАНАН бүлэглэлд аваачаад наймаалчихсан ч юм шиг дүр зураг харагдаад УИХ-ын гишүүдээ хөөгөөд эхэллээ. Одоо АН-ыхан МАНАН бүлэглэлийн өвөрт шургалсан С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ц.Туваан нараа огцор гээд явахаас өөр ч яах билээ.
Д. Галт
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ