АН-ын ҮБХ Төрийн ордонд хуралдаж байна

АН-ын ҮБХ-ны хурал Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар ҮБХ-ны болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах, намын дэд дарга нарыг сонгох, намын их хурлын зохион байгуулалт болон Үндсэн дүрмийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ.Үдээс өмнөх хуралдаанд гишүүд саналаа хэлж, зарим гишүүнийг ҮБХ-ны гишүүнээр батламжиллаа.
АН-ын ҮБХ нийт 380 гишүүнтэй бөгөөд маргаашийн намын их хуралд 1000 гаруй төлөөлөгч оролцох аж. Энэ удаагийн их хурлаар Ардчилсан намын Үзэл баримтлалыг шинэчлэн батлахаараа онцлог. ҮБХ-ны V хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
-ҮБХ-ны гишүүний болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах,
-Намын IX их хурлын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх,
-Үндсэн дүрмийн төслийн нэмэлт өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэх юм.
Өнөөдөр V хуралдаанаас гадна хүндэтгэлийн концерт, шагнал гардуулах үйл ажиллагаа Соёлын төв өргөөнд тус, тус зохион байгуулагдана.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ