Д.ЭРДЭНЭБАТ: Л.БОЛД ГИШҮҮНИЙ БҮЛГЭЭС ГАРАХ ХҮСЭЛТ ХУУЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ

УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь АН-ы бүлгээс гарч байгаагаа тухай өчигдөр мэдэгдсэн. Энэ асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрбээр “Бүлгээс гарах хүсэлтийг хуулийн дагуу шийдэх ёстой. УИХ-ын тухай хуульд УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам эвсэл бүлэг байгуулж болно гэсэн заалт байдаг. Л.Болд АН-ын гишүүн хэвээр байгаа. Иймээс бүлэг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ. Л.Болдын хүсэлт хуулийн зөрчилтэй. Тиймээс Л.Болд гишүүний хүсэлт хуулийн зөрчилтэй учраас ямар ч бичгийг УИХ-ын даргад миний бие өгөхгүй” гэсэн мэдэгдэл хийлээ.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ