Өнөөдөр АН-ын Их хурал хуралдана

Aрдчилсан намын IX Их хурал өнөөдөр /2018.12.05/ Төрийн ордонд болно. АН-ын Их хуралд нийт 1000 гаруй гишүүн оролцох бөгөөд энэ удаагийн Их хурлаар намын үзэл баримтлалыг шинэчлэн батлахаараа онцлог юм.
Намын IX Их хурлыг угтаж өчигдөр /2018.12.04/ АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж АН-ын Үзэл баримтлалын төсөл болон Дэд дарга нарын асуудлыг хэлэлцэж, Гадаад харилцаа, улс төрийн бодлого хариуцсан дэд даргаар Р.Амаржаргалыг, Санхүү, эдийн засаг, төсвийн бодлого хариуцсан дэд даргаар З.Нарантуяаг, Орон нутаг, намын байгуулалт хариуцсан дэд дарга Б.Пүрэвдорж нарыг тус тус батламжилсан. Харин өнөөдөр Их хурлаараа дэд дарга нарыг болон ҮБХ-ны гишүүдийн бүрэн эрхийг батламжлах юм.
Мөн Их хурлаар намын үндсэн дүрмийн төслийн нэмэлт өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ