ЧУУЛГАН: ХХААХҮ-ийн сайдын томилгоог хэлэлцэнэ

Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм. Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилохыг МАН-ын Удирдах зөвлөл, Бүлгийн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Ингэснээр Ч.Улаан нь зургаа дахь удаагаа сайдаар томилогдохоор болж байгаа юм.
Тодруулбал, Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр дэвшиж байсан.
1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд,
1996-2000 онд УИХ-ын гишүүн,
2000-2004 онд УИХ-ын гишүүн, Сангийн сайд,
2004-2008 онд УИХ-ын гишүүн,
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд,
2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал,
2006-2007 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга,
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд,
2008-2012 онд УИХ-ын гишүүн,
2012-2016 онд УИХ-ын гишүүн, Сангийн сайд,
2016-оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Ч.Улаан 1992 оноос улс төрийн өндөр алба тушаал хашиж эхэлсэн гэж тооцвол 26 жилийн хугацаанд сайдын үүрэгт ажлыг зургаа дахь удаагаа хийхээр болж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ