Улстөрчдийг утаа, хүйтэн, шинэ жил гурав түр тайвшруулав уу?

         Гадаа хүйтний эрч, эрс чангарч байна. Монголын улс төрийн амьдрал ч бас ингэтлээ хүйтэрч, ард түмнээ дааруулж, бээрүүлж, зовоож тарчлааж байсан удаагүй. 60 тэрбумын аархал, ЖДҮ-ийн хулгай гээд ёстой л улсаараа тоглочихоос наагуурхан арай гэж л түр саармагжлаа. Утаандаа мансуурч, шинэ жилийн рекламанд сатаарч, хүйтэнд хөлдчихгүйн тулд хүмүүс ч бас түр тайвшрав бололтой.

        УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хэлсэнээр бол УИХ-ын дарга М.Энхболд биеэ эмчлүүлэхээр гадагшаа явж байгаа юм байна. Тэр хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй. Түүнийг  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан орлох бололтой. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх шатахууны үнэтэй хөөцөлдөж ямар ч атугай 100 төгрөгөөр ч гэсэн бууруулж,  Я.Содбаатар богино настай сайдын суудлаасаа ерөнхий сайдынхаа шударга ёсны төлөөх тэмцлийг дэмжиж, сайн дураараа огцрох болов.


   МАН ийнхүү ард түмнээ тайвшруулах гэж хичээж байгаатай зэрэгцэн, АН шударга гишүүдээ хөөж, УИХ-д бүлэггүй болсон шокноосоо гарах гэж, намын гишүүдээ тайвшруулахаар  байрны шав тавьж, концерт тоглуулж ч үзэв.  О.Баасанхүү мэтийн нөхөр ороод ирдэггүй юм байхдаа манай намд гэж,  хэвлэлээр шар мэдээ явуулж тандтал, мань эр харин хариуд нь  АН ийнхүү УИХ-д бүлэггүй болж байгаад бах тав минь ханаж байна хэмээн дур тавьж сууна.

      Ийнхүү МАНАН бүлэглэлээс Монголчуудаа салгах гэсэн ард түмний эсэргүүцэл, үзэн ядалтыг улс төрийн намууд ч биш, улс төрчид ч биш, харин утаа, хүйтэн, шинэ жил гурав бага сага саармагжуулав.

    За тэгээд улстөрчид минь, ялангуяа энэ  ЖДҮ-тэй нөхөд энд тэндхийн шинэ жилээр хундага тулгаж, зурагтаар олон юм ярьж  далжиганаж гүйхээ багасгаж үзээрэй дээ. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг л юм болно шүү.

Д.Оюу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин