М.Энхболд:Намайг хууль зөрчсөн гэж үзвэл огцорход татгалзах зүйлгүй

Төрийн ордонд, УИХ-ын чуулганы танхимын үүдэнд дөрвөн гишүүн суулт хийж, Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байгаа бөгөөд тэднийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр тэрээр чуулганаас зугтан ганцаараа чуулганыг хаасан талаараа мөн 60 тэрбумын асуудлаар тайлбар хийлээ. М.Энхболд "Чуулган хуралдаж байх үед би цэцдийн өрөөнд байсан. Би 60 тэрбумын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх талаар ямар нэгэн хааж боогдуулсан зүйл байхгүй. УИХ-ын даргын суудлаас огцрох тухай асуудлыг өргөн барьсан байсан. Үүнийг Үндсэн хуулийн цэц хэлэлцээд хариу гаргах байх. Хэрэв хууль зөрчсөн гэж үзээд огцруулах тухай шийдвэр гарвал татгалзах зүйл байхгүй. Энэ асуудлаа та бүхэн хуулийн дагуу өгөөч ээ гэж би хүсэж байна" хэмээлээ.
Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын тэр бичлэгэнд та үнэхээр байгаагүй юм уу? Төрийн сүлдний өмнө хэлчих? Монголын ард түмний өмнө?Тэр үнэхээр эвлүүлэг юм уу?
Би танд итгэхгүй байна. Дөрвөн гишүүний өмнө гарын үсэг хааччихсан юм бэ? Та хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нь үнэн ш дээ. Яагаад тантай холбоотой хэргүүд дээр очоод хаагдчихдаг юм бэ? Таныг бид өөрөө саналаа өгөөд огцрохыг шаардаж байна" хэмээв.Мөн "Нэгдэх өдөр хүртэл та огцрох өргөдлөө өгөхгүй бол бид дараагийн тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжих болно шүү” гэж мэдэгдсэн юм.
Ийнхүү тэдний уулзалт өндөрлөсөн бөгөөд нэр бүхий 4 гишүүн Үндсэн хуулийн цэцийн хариуг хүлээлгүй өөрийн саналаар түүнийг огцрохыг шаардлаа. Үүнд М.Энхболд ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд бүх зүйлийг хуулийн дагуу шийдэхийг анхааруулсан байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ