Төрийн түшээд түмний зовлонгоор наадсаар л байхуу?

Алдарт 60 тэрбумын тодотголтой УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах гэсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн шаардлагатай зэрэгцэн ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон нэр бүхий гишүүдийг эргүүлэн татах ажил эрчимтэй явагдах нь тодорхой байна. Төрийн албыг түмний зовлон болтол нь асуудлыг ужигруулж байгаа эрх баригчдын бие биенийхээ эсрэг үзүүлж байгаа бойкот ямар ч эргэлзээгүйгээр, юунд хүрэхээ ч төсөөлөлгүйгээр үргэлжилж байгаа нь харамсалтай. Аргаа барсан УИХ-ын дарга М.Энхболд нь “60 тэрбумын” гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ирэх 7 хоногт хэлэлцүүлгээ хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-гийн асуудалтай нэр холбогдсон гишүүдийнхээ ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлц, дэд хороогоо хуралдуул. Хэрвээ дэд хорооны чинь ирц бүрддэггүй юм бол хуралд ирэхгүй байгаа хүмүүсээ чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. Улсын Их Хурлын даргын хувьд үүнийг үүрэг болгож байна гэсэн юм. Ийнхүү алдарт 60 тэрбумын асуудлаар хэлэлцүүлэг өрнөхтэй зэрэгцэн, Прокуророос газраас ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон нэр бүхий гишүүдийг эргүүлэн татах асуудал ч УИХ-руу орж ирэх бололтой. Энэ үйл ажиллагааны эхний бай нь Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нар байх тухай ч эх сурвалж хэлж байна. Алдарт 60 тэрбумын тодотголтой ч сандал ширээтэйгээ зууралдсаар байгаа УИХ-ын дарга М.Энхболд, Засгийн газраа аваад л үлдсэн юм бол, өш хонзонгоо шат дараатай хойш нь тавиад, ажлаа хийгээд явчихаж болдоггүй Ерөнхий сайд У. Хүрэлсүх нарын тэмцэл дунд Монголчууд л хохирч байна. Тэдний эх захгүй тэмцэлийн үр дүнд, ард иргэд амь зуулгаа алдаж эхлээд байгаа энэ үед, ОУВС манай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрөө зогсоож магадгүй тухай мэдээ ч чих дэлсэж эхэллээ. Төрийн түшээд ийнхүү төр улсаараа, түмний зовлонгоор хэдий болтол наадах юм болдоо.
Д.Оюу
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ