Ерөнхий сайд энэ сарын 12-16-нд Японд айлчилна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх арванхоёрдугаар сарын 12-16-ны өдрүүдэд Япон улсад айлчлах тухай тус улсын хэвлэлд мэдээлжээ. Засгийн газрын тэргүүн он гарсаар БНСУ, БНХАУ, АНУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ.


Япон улсад хийх айчлалаар Ерөнхий сайд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бататгах, нийгэм эдийн засгийн харилцаагаа сайжруулахад чиглэсэн гэрээ хэлэлцээрт гарын үзэг зурах аж.


Өнгөрсөн хоёрдугаар сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсад айлчлах үеэр Японы Гадаад хэргийн сайд Т.Коно Японы Засгийн газар Монголын хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Мастер төлөвлөгөөг боловсруулахаар шийдвэрлэснийг дуулгасан билээ.  


Мөн сайд Д.Цогтбаатар айлчлалын үеэр хоёр улсын иргэд хэтдээ визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг чухалчилж, талууд иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаарх ГХЯ-ны Консулын газар хоорондын зөвлөлдөх механизмыг бүрдүүлж, хамтран ажиллахаар болсон.


Монгол, Японы хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, 2016 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин