УИХ-ын дарга М.Энхболдыг ОГЦРУУЛАХ БИЧИГ өргөн барина

"УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичиг өргөн барина" гэдгээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2018.12.10/ мэдэгдлээ.

Тэрбээр “Манайхаас өөр улсад Их хурлын дарга нь төрийн эрхийг хууль бусаар авах бичлэгт орчихоод, энэ үнэн үү гэхэд үнэн ч гэж хэлж чадахгүй, худлаа ч гэж хэлж чадахгүй байна. Тэгээд хууль хяналтын байгууллагад нөлөөлж хаачихаад, УИХ-ын гишүүд нь тантай ажиллахгүй, өргөдлөө өг гэхээр Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж байна гэж хэлдэг зүйл хаана ч байхгүй. Хоёр жил бүх боломжийг ашиглаж байна. Их хурлын даргыг ийм эмгэнэлт драмдаа цэг тавь гэж хэлмээр байна. Бусад улс шиг л болъё гэж яриад байгаа юм шүү дээ. Үүнийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаад баймааргүй байна. Бид УИХ-ын даргыг огцор гээд байхад л өөдөөс “Та нар огцор гээгүй байна лээ” гээд байх юм. Өнөөдөр тэр бичгийг нь өгье. Бичиг өгснийх нь дараа яаж тайлбарлахыг нь харъя” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин