МАН Бага хурлаа товложээ

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх "Удахгүй намынхаа Бага хурлыг хийж зарим гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ. Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Удахгүй намынхаа их цэвэрлэгээг хийнэ" гэж мэдэгдсэн юм. Үүнийхээ дагуу өнөөдөр намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж Бага хурлаа товлолоо. Тодруулбал, энэ сарын 19 буюу нөгөөдөр 11.00 цагт Бага хурлаа хуралдуулахаар болсон байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ