МАН-ын бага хурал "их эвлэрэл"-ийн тайз болох уу?

МАН засаглах гэж ёстой л төрийн эмгэнэлийг түмний зовлон болгож байна. Засгийн газраа авч үлдсэн ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сүх далайлттай хэвээр л яваад байх шиг. Японд хийсэн айлчлалынхаа үеэр л хоёр талаа бодож, холыг хараагүй бол шүү дээ. Эвлэрэх санаатай эрхэм гишүүн Н.Номтойбаяраар ахлуулсан нөхөд МАН-ын даргаа хүлээж байна гэж мэдэгдээд байсан. Энэ хүлээлт ч талаар өнгөрч байгаа тухай эх сурвалж хэлж байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх "Удахгүй намынхаа Бага хурлыг хийж зарим гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ. Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Удахгүй намынхаа их цэвэрлэгээг хийнэ" гэж мэдэгдсэн юм. Үүнийхээ дагуу намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж Бага хурлаа товлолоо. Тодруулбал, энэ сарын 19-нд буюу маргааш 11.00 цагт Бага хурлаа хуралдуулахаар болсон байна. МАН-ын бага хурлын гишүүдийг дандаа цэвэрлэгчид гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах, бас зарим нэг гишүүдийг намаасаа хөөх шийдвэр гаргуулж болох юм. Өөрөөр хэлвэл УИХ-ын дарга М.Энхболдыг спикерийн суудалд ажиллах ёс зүйн эрхгүй гэж МАН-ын бага хурлын гишүүдийн дийлэнх олонх нь үзлээ гээд л эхэлж мэднэ. Аль эсвэл их цэвэрлэгээ бус, их эвлэрэлийг эхлүүллээ гээд бие биенээ барьж үнсээд эхлэх юм боловуу? МАН-ын бага хурал "их эвлэрэл"-ийн тайз болж бас болох л юм. Гэхдээ л МАН-ын дарга У. Хүрэлсүх, МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярвааг яг урьдынх шигээ таашаалтайгаар "хүртэж" чадах юм боловуу даа?
Д.Оюу
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ