Ерөнхий сайд нисэх онгоцны шинэ буудалд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөшгийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудалд ажиллалаа.


Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажлын явцтай Ерөнхий сайдаас гадна салбарын сайдууд, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд , Японы талын албаны хүмүүсийн хамт танилцсан байна. Ерөнхий сайдын айлчлалын үеэр 2 орны Засгийн газрын тэргүүн энэхүү нисэх онгоцны буудлыг ирэх онд чанартай гүйцэтгэж дуусгах талаар ярилцжээ.


Японы Засгийн газрын зээлээр санхүүжигдэж байгаа энэ төслийн хүрээнд нисэх хөөрөх зурвас, терминалын барилга, удирдлагын төв, дулааны станц, цэвэр бохир усны байгууламж, инженерийн шугам сүлжээ зэрэг нийт 32 барилга байгууламж баригдаад байна. Үүнээс гадна төсвийн хөрөнгөөр зарим барилга байгууламж барьжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин