МАН ҮҮРЭНДЭЭ ӨЛЗИЙГҮЙ БОЛЖЭЭ

Чоно МАН хоёр үүрэндээ өлзийтэй байсан цаг нэгэнт өнгөрчээ. МАН-ын удирдлагын босоо тогтолцоо нэгэнт хангирсан одож, үүрээ эвдүүлсэн зөгий шиг бужигналдаж байна. Намын дотоод ардчилал хөгжөөд байгаа ч юм биш. МАН олуулаа хувааж иддэг бол АН-ыхан ганц нэгээрээ шаадаг зуршилтай. Хүлцэнгүйн хүлээсэнд дассан поскоммунистууд нь тэтгэвэрт сууснаар соёлжсон зэрлэгүүдийн үе ирж, шавхруун дээр алалцаад байгаагаас энэ бүх идээ бээр хага үсэрч байна.
МАН яг л өлсгөлөн араатнууд шиг бие биенээ тасчин хаяхад бэлэн болжээ. Ард түмний хайртай хүүгээр тодроод байсан Сэлэм жанжиныг Наран улсыг байлдан дагуулаад ирэхэд нь цагийн тохиргоотой тэсрэх бөмбөг суудал дор нь булаастай угтжээ.
Хэдхэн цагийн дараа МАН-ын бага хурал хуралдана. Энд чухам л галт уулс дэлбэрч, галав юүлэх нь нэгэнт тодорхой боллоо. Наран улсаас ирээд л сэлэм гялс, толгой бөндгөс болох тактик мухардалд оров. Сэлэмтай жанжин ЖДҮ-чин байж. УИХ-н чуулганы танхимд бүлт бүлт шаасан (өөрийнх нь үг шүү бурхан минь) У.Хүрэлсүх 9 маань одоо хэрхэх бол гэдэг асуулт улс төрждөг монголчуудын хорхойг гозогонуулж байна. 60 тэрбум, ЖДҮ-ийнхэн бага хурал дээрээ алалцана. Хурлын танхимаас нэг нь л гарч ирэх үү, аль эсвэл хөтлөлцөн гарч ирэх үү гэдэг нь оньсого.
Харин АН-ын хувьд маш зөв тоглоод эхэллээ. Миеэг огцруулахыг шаардсан нь энэ бүхнийг мэдсэн гэдэг харыг төрүүлж байна. У.Хүрэлсүх уг нь ЖДҮ-ийнхээ зээлийг сайн л нууж, ул мөрөө баллаж амжсан байх ёстой. Гэвч Н.Номтойбаяр олоод авчихаж. Хүүкийг ирэхэд эвлэрэлийн баг байгуулагдчихсан хүлээж байсан. Магадгүй Н.Номтойбаярын гаргаж ирсэн баримт эвлэрэлийн санамж бичиг ч юмуу хэн мэдлээ. Хулгайч нар бие биенээ гэмт үйлдлээр нь л шантаажилдаг шүүдээ. Энэ бүхнээс харахад М.Энхболд бага хурал дээр суудлаа өгнө гэж хэлэх магадлалтай. Гэхдээ тэр У.Хүрэлсүхээ татаж унагахыг тооцно. Хоёулаа адилхан хулгайч юм чинь хамтдаа зайлъя гээд хэлчихээр У.Хүрэлсүх яах бол? Эдний зодоон бол монголын зовлон болохоор л гуниг төрөөд байна.
Т.Цахилгаан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ