Д.Жигжиднямааг албан тушаалаас нь чөлөөлж, хилийн хориг тавилаа

Aвлигатай тэмцэх газраас Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татах хүсэлтийг Нийслэлийн прокурорт хүргүүлээд байсан билээ. Тэгвэл шүүхээс Д.Жигжиднямааг яллагдагчаар татах хүсэлтийг хангаж, хилийн хориг тавьсан байна. Мөн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын албан тушаалаас нь түдгэлзүүлэх захирамж гаргажээ.

Д.Жигжиднямааг ОХУ-д үйлдвэрлэгдээд 20  гаруй жил үйлчилгээнд явсан, дахин ашиглах боломжгүй хэмээн актлагдсан 1000 вагоныг УБТЗ-д техникийн шинэчлэл хэлбэрээр оруулж ирсэн гэх хэргээр шалгаж байгаа юм.

Тодруулбал, Төмөр замын удирдлагууд 1000 вагон оруулж ирэхдээ "Монгол Улсын хилээр нэвтэрч буй  хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээн авах” журмын 4.1.3 дахь заалт болох “Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй байна” гэх заалтыг өөрчлөн, шинэ журам боловсруулж, өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглахыг завдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин