Бага хурлаас М.Энхболдод ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргажээ

МАН-ын Бага хурлаас М.Энхболдод ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан байна. МАН-ын Бага хурал өчигдөр шөнө дөл хүртэл хуралдсан юм. Өчигдөр Бага хурлын эхэнд намын дарга У.Хүрэлсүх илтгэл тавьсан. Үүнээс хойш М.Энхболдыг сайн дураар ажлаа өгөхийг Бага хурлын гишүүд шаардаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тэгвэл өнгөрсөн шөнө Бага хурлаас “УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй” гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн гаргасан саналын дагуу тогтоол гаргасан байна. Энэ тогтоолыг Бага хурлын гишүүдийн дийлэнх олонх буюу 90 гаруй хувь нь дэмжсэн байна.
Ингэснээр, УИХ-ын дарга М.Энхболд Бага хурлын тогтоолоор үүрэгт ажлаа өгөх улс төрийн шийдвэр гарч байна. Гэхдээ М.Энхболд даргын “Одоогоор ажлаа өгөх боломжгүй” гэх мэдэгдэл энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд саад болно. Учир нь хуульд Бага хурлаас гаргасан тогтоол шийдвэрээр УИХ-ын даргыг огцруулах боломжгүй юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ