М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахаар болж, Д.Хаянхярваа, С.Батболд нарыг Удирдах зөвлөлөөс хаслаа

МАН-ын Бага хурлаар 02:30 ЦАГТ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцсэн юм.  Намын дүрэмд  шинээр дөрвөн зүйл, таван заалт, дүрэмд өөрчлөлт оруулах таван зүйл, таван заалт  нэмж, харин МАН-ын дүрмээс нэг зүйл, нэг заалтыг хассан байна. Бага хурлын гишүүд дүрмийн өөрчлөлтөөр санал хураалт явуулж,  бүх өөрчлөлтүүдийг дэмжиж, хасах заалтыг ч мөн дэмжигджээ.


Мөн Бага хурлаар намын Удирдах зөвлөл болон Бага хурлын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Ингэснээр Удирдах зөвлөлийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Батболд нар ажлаа өгсөн учраас тэдний оронд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг оруулах, мөн Бага хурлын 12 гишүүн өөр ажилд томилогдсон учраас тэднийг хасч, орны гишүүдийг нь томилжээ.

МАН-ын Бага хурал шөнийн 04:00 цаг хүртэл үргэлжлэн явагдаж, хаалтаа хийсэн юм.

Өнөөдөр 12:00 цагт Бага хурлаар хэлэлцэн асуудлын талаар МАН-аас мэдээлэл хийх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин