Спикерийн суудал ганц ч эзэн олон

Зуд болохоор хэрээ таргалдаг гэгчээр үймээн дүйвээнээр ашиг ологсод цөөнгүй бий. МАН-чин оюутнуудаас өгсүүлээд энэ дараалал Хууль зүйн сайд Ц.Нямдорж, шадар сайд Ө.Энхтүвшинг хүртэл үргэлжлэнэ. МАН-ын оюутнууд хичээл шалгалтаа умартан намынхаа байранд даргаа хамгаалан орилсон бол шадар сайд Ө.Энхтүвшин бага хурлаа удирдаад хөөрхөн дүр эсгэн суув. Мэдээж Ц.Нямдорж үүнийг юу гэж алдахав. Гэмгүй царайлан сууж байснаа микрофон шүүрээд хагас цаг шахам М.Энхболдруугаа дайрлаа. Үе үе дуугаа намсган, санаа алдах, арга нь барагдсан дүр эсгэх, бас чиг шударга имижээ сурамгай гаргалаа. Одоо тэр гавъяа байгуулсан, бас чиг спикерийн суудлыг өмнө нь өгч байснаа сануулаад авч амжив. М.Энхболдын талынхан ч зүгээр суусангүй. Намын байрны гадна фанатуудаа жагсаан үймээн дэгдээсэн. Спикерийн суудал энэ хоёр өвгөнийг ч нойргүй хонуулаад байгаа юм биш Л.Оюун-Эрдэнэ мэтийн олон залуу гишүүдийн бөгсийг загатнуулж байгааг эх сурвалж мэдээллээ. Спикерийн суудал ганц ч эзэн нь олон болоод л байна даа хөөрхий...
Д.Галт
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ