УИХ-ын дарга М.Энхболд яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна.
Тэрбээр " Намайг огцруулах шаардлагыг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцээд санал дүгнэлтээ гаргаачээ гээд шилжүүлсэн байгаа.
Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа.
Өчигдөр манай МАН-ын III Бага хурал болж өнгөрсөн. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим хүний яриаг нээлттэй олон нийтэд хүргэх ажлыг хийлээ. Гарсан шийдвэр, ярьсан зүйлийг хэвлэл мэдээллийн байгууллагад хүргэдэг уламжлал байсан.
Өчигдрийн хурал нийтэд хаалттай, хэвлэл мэдээллийнхэнийг оруулаагүйд харамсаж байна. Ингэж байгаа нь сүүлийн 20 жилийн дотор болохгүй, бүтэхгүй байгаа бүх юмыг надад наах гэсэн, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан явдал болсон.
Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хэлсэн үгийг олон нийтэд хүргэсэн. Би тэдэнд хариулт өгсөн. Гэвч миний ярьсан хэлснийг олон нийтэд огт хүргээгүй" гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ