ЧУУЛГАН: УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ирцээ бүрдүүлэхийг шаардлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.12.21/ нэгдсэн хуралдаан 10.00 цагаас товлогдсон ч хараахан ирц бүрдээгүй байна. Энэ удаагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байгаа юм.

Тэрбээр "Ирц бүрдэхгүй байна. Хуралдаанд нийт 75 гишүүн оролцох ёстой. Үүнээс гурав нь гадаадад, хоёр нь орон нутагт томилолттой байна. Нэг гишүүн чөлөөтэй, хоёр гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна. Ирвэл зохих ёстой 68 гишүүнээс 34 нь хуралдаандаа хүрэлцэн ирсэн байна" хэмээн хэллээ.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын мэдээллийг сонсохоор төлөвлөөд байгаа аж. Харин УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд хандаж ирцээ бүрдүүлэхийг шаардлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин