Д.Дорлигжав өнөө орой дөрвөн сая ам.долларын тухай байр сууриа илэрхийлнэ

Өдгөөгөөс хэдхэн хоногийн өмнө “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Манай компанийн данснаас дөрвөн сая ам.доллар тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн дансанд шилжсэн нь үнэн. Тухайн үеийн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт баримтыг аваад чимээ алдарсан" гэх утга бүхий зүйлийг мэдээллийн хэрэгслээр ярьсан билээ.
Мөн үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжаваас АТГ-ынхан байцаалт авсан юм. Тэгвэл тэрбээр өнөө орой буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний орой 20:00 цагт “Eagle” телевизийн шууд ярилцлагад орж байр сууриа илэрхийлэхээр болжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ