Эсэргүүцлийн жагсаалын аюулгүй байдлыг хангуулах талаар ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудтай зөвлөлдөнө

УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ 48 цагийн дотор өгөхгүй бол эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр 11 цагаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар Төрийн ордны VISIT танхимд ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж маргааш байгуулах бүх нийтийн жагсаал, цуглааны аюулгүй байдлыг хангуулах асуудлаар зөвлөлдөхөөр болсон байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ