Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Одоогоор түүнийг ямар үнэдэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь тодорхой бус байна.

Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар 2018 оны наймдугаар сарын 04-ний  өдөр томилсон бөгөөд тэрээр хоёр жил гаруйн хугацаанд дэд сайдаар ажиллажээ. Тэрээр дэд сайдаар томилогдохоос өмнө   УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин