Аса Д.Дагвадоржийг АН-аас хөөх Ц.Туваан нарын санаачлага дахин сэргэхүү?

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Асашёрюү Д.Дагвадоржийг АН-аас хөөхөөр болсон гэх мэдээлэл цацагдаад байсан билээ. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Аса Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа "Төв Азиар яваад ирсэн чинь нам мам энээ тэрээ гээд эхэлсэн байна. Аса үнэний талд нам зогсоноо за. Заа ер нь тэгээд хөөнө үү, яана уу өөрсдөө мэдэцгээ, нээх сонин биш. Харин түмэн олныхоо төлөө бол зүтгэнэ шүү. Хорин жил лаг шавар, ахихгүй царайтай нөхдүүдийг харж уйдлаа. Нээх том чаасан гарууд одоо боличихийч. Монголыг тойрсон улсуудад очоод ичих юм нээрээ" хэмээн дургүйцлээ илэрхийлсэн юм.
Д.Дагвадоржийн тухайд сүүлийн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг илтэд дэмжиж буйгаа сошиал орчинд ил цагаанаар зарлах болсон нь АН-ын гишүүдийн дургүйцлийг ихээр төрүүлэх болжээ. Ямар сайндаа л Д.Дагвадорж У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудал УИХ дээр яригдаж байх үед, У.Хүрэлсүхэд хандаж, “Ах аа би таныг морио унаад дэмжинэ” ухааны зүйл бичиж жиргэсэн гэх. Энэ завшааныг ашиглаад АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан тэргүүтэй хэсэг нөхөд Аса Д.Дагвадоржийг АН-аас хөөх санааг сэдэж, хөдөлгөөнд орох гээд сошиалаар тандалт хийж үзээд саармагжжээ. Энэ нь их аваргын нэр хүнд, нөлөө улс төрийн хүрээлэлд ч бас өндөр болсоноос үйдэлтэй юм.
Тэд У.Хүрэлсүхийг дэмжиж буйгаа илэрхийлж, үүнийгээ үйлдлээрээ баталсан Ж.Батзанданг намаасаа хөөж болсон юм чинь Ж.Батзандангаас ч дутахааргүй У.Хүрэлсхийн фэн мэтээр аашилж, аяглаж байгаа Д.Дагвадоржийг ч мөн адил хөөх хэрэгтэй гэх гомдол, саналыг намынхаа удирдлагад албан бусаар хүргүүлж эхэлсэн гэх мэдээлэл ч сайтуудаар гарч байсан юм. Харин Аса Д.Дагвадорж маань саяхан олон нийтийг хамарсан Монгол түмнээрээ овоглосон сүрт жагсаалд оролцохдоо " Гадаа хүйтэн байна. Идэр есийн хүйтэнд эр хүн чоно хоёрын хийморь сэргэдэг юм гэсэн. Дарга нарын хийморь яадгийг мэдэхгүй юм. М.Энхболдоо чи огцор" гэсэн юм. Ардчилсан намын гишүүн, Асашёрюү Д.Дагвадоржийн энэ үг үйлдэл ахиад намаас хөөх асуудлыг араасаа дагуулахуу гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа ч, тэр үнэндээ өөрийнх нь хэлдэгээр "нам мамаа" тоож байгаа ч юм алга. Гэхдээ л Морин спорт уяачдын холбооны төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдын хуцдаггүй ч, хувирдаггүй ноход Ардчилсан намын удирдлагад бас ч гэж байдаг л юм шүү.
Т.Цахилгаан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ