Төрийн гурван өндөрлөг уулзжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнөөдөр /2018.12.31/ уулзсан гэх мэдээлэл байна. Уулзалт УИХ-ын даргын өрөөнд болж, 40 орчим минут үргэлжилсэн аж.
Төрийн өндөрлөгүүд гурвуулаа уулзах тохиолдол ховор. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарлагдвал төрийн гурван өндөрлөг оролцдог. Харин энэ удаад аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарлагдаагүй үед тэр дундаа УИХ-ын даргын өрөөнд гурвуул уулзсан нь улс төрд үүссэн дажныг намжаах оролдлого уу, эсвэл өөр шалтгаан байв уу гэдэг нь анхаарал татаж буй юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ