Г.Занданшатар: Хамгаалалтын алба нь хууль хяналтынхантай холбоотой маш том сүлжээ бий

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаныхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэлийн дагуу Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж тус газрын 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодруулахад, "Цаашид хууль зөрчсөн аль ч үйл ажиллагааг зогсоож тусгай зөвшөөрлийг нь цуцална. Газар хувийн өмч биш. Үндсэн хуульд Монгол улсын газар, хэвлий, байгалийн нөөц баялаг ард түмний өмч гэж заасан. Холбогдох хуулийн дагуу хууль зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах зохицуулалттай. Тусгай зөвшөөрөл нь ашиглах л эрх. Өөрөөр хэлбэл, газрын баялагийн нөөц ашигласны татвараа төлөөд ашигладаг гэсэн үг. Түрээсийн байранд амьдардагтай адилхан. Түрээсээ төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол өмчөө хурааж, гэрээгээ цуцална биз дээ. Заавал шүүхээр явах процесс биш. Ашигт малтмалын хуулинд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох 11 үндэслэл бий. Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохдоо мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудсыг хүлээж авах хүнгүй, гадагшаа зугтсан байсан. Бид мөн сонсох ажиллагаа явуулсан. Захиргааны ерөнхий хуулиар нийтийн ашиг сонирхлын асуудлаар сонсгол ажиллагаа явуулахгүйгээр ч ажиллагаа явуулж болдог. Салхитын мөнгөний ордын үйл ажиллагааны цаана асар том сүлжээ бий. Хууль хяналтынхан болон хэвлэл мэдээллийнхэн оролцож санхүүжсэн асуудал бий. Тэнд хоёр том бүлгийн маш том ашиг сонирхол бий. Хамгаалалтын алба нь олон обьект хамгаалдаг, хууль хяналтынхантай холбоотой маш том сүлжээ бий учраас тусгай ажиллагаа зайлшгүй хийгдэх ёстой байсан" гэлээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин