Н.Энхболд гишүүн утсаар ярьж "жүжиглэв"

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн завсарлага хүссэнээр түр хойшлуулсан юм. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы шинэ оны анхны нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн оны сүүлчээр хэлэлцэж амжаагүй асуудлуудаа хэлэлцэж шийдвэрлэхээр товлоод байв. Чуулганыг хойшлуулсны дараа МАН-ынхан "талцаж" хуралдаанаа үргэлжлүүлж буй.

Төрийн ордонд ажиллаж буй сэтгүүлчид УИХ-ын гишүүдээс чуулганы хуралдаан ирц бүрдэхгүй байгаагаас хуралдаж чадахгүй байгаа тухайд болон ойрын өдрүүдэд улстөрд болж буй "халуун" үйл явдлын талаар байр суурийг нь асууж, лавласаар байгаа юм. Энэ удаад сэтгүүлчид УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын Сайд Н.Энхболдоос тодруулга авч, байр суурийг нь асуухад сэтгүүлчдээс халгасан гишүүн утсаар ярьж "жүжиглэж" байгаа нь бичлэгт буужээ. 

/Дүрс бичлэгийг NTV телевизийн албан ёсны хуудсаас авав/

Сэтгүүлч: Та утсаар яриагүй юм шиг байна шүү дээ.

Гишүүн: Сонсож байна, би. Орой очноо. Тийм. Ярья гээд утсаараа "ярьсаар" л байв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин