Францад шар хантаазтануудын эсэргүүцлийн ажиллагаа дахин сэргэлээ


            Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд бензиний үнэ нэмэхийг эсэргүүцсэнээр эхэлж улмаар Францын Засгийн нийгмийн бодлогыг бүхэлд нь шүүмжлэн өөрчлөхийг шаардах болсон “шар хантаазтануудын” гэх хөдөлгөөн өчигдөр дахин сэргэж, 50 мянга гаруй хүн жагсч буй тухай тус улсын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанера мэдээлжээ.

            Парис болон бусад хотуудад жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, хууль сахиулагчид хэд хэдэн удаа нулимс асгаруулах хий хэрэглэсэн байна. Цагдаа нар 18 хүнийг саатуулаад байгаа аж.

            Парист хар ба шар хантааз өмссөн 15 орчим хүн барилгын техник ашиглан нэгэн яамны барилгын хаалгыг эвдлэн дотогш нэвтэрсэн тул цагдаа нар Францын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Бенжамен Гривог хамгаалан яаралтай авч гарахад хүрсэн байна. Жагсагчид түүнчлэн өөр хэд хэдэн яам руу нэвтрэхийг оролджээ.

Б.Туг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин