МАН-ын бүлгийн хуралдаан хойшиллоо

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлтээ нэгтгэдэг. Энэ дагуу УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ нэгтгэх ёстой ч МАН-ын бүлгийн хуралдаан хойшилсон байна.
Харин АН-ын бүлгийн хуралдаан эхлэх гэж байна. Өнгөрсөн баасан гаригт МАН, АН-ын бүлгийн дарга нар хэвлэлд мэдээлэл өгөхдөө Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхдээ гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж ажиллана. Уг хуулийн төслийг намын бүлгээрээ хэлэлцэнэ гэсэн билээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ